-
Эх оронч худалдан авалт –Үндэсний үйлдвэрлэл 2019 үзэсгэлэнд оролцлоо.
"Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2019" үзэсгэлэн Мишээл экспо худалдааны төвд 2019 оны 04 дүгээр сарын 2,3-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэнд тус байгууллагын захирал Б.Мөнхнасан, эрүүл ахуйч О.Номин-Эрдэнэ нар оролцлоо.
-
Нийслэлийн удирдах ажилтнуудын Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтад оролцлоо.
Нийслэлийн гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний иж бүрэн сургалт боллоо. Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, удирдах албан тушаалтнуудын мэдлэгийг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах талаар мэдээлэл хүргэх зорилготой уг сургалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үг хэллээ. Уг сургалтад тус байгууллагын захирал Б.Мөнхнасан хамрагдлаа.
-
Сүхбаатар дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч нартай байгуулсан гэрээ дүгнэлээ.
2018 онд Сүхбаатар дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч нартай байгуулсан " Бүтээгдэхүүн нийлүүлэх " гэрээг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр амжилттай дүгнэлээ. Сүхбаатар дүүргийн цэцэрлэгүүдийг бүлгээр нь 3 ангилан бүлэг тус бүрээс нэг нэг цэцэрлэг шалгаруулан өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.Тус дүүргийн эрхлэгч нартай уулзаж 2018 оны ажлаа тайлагнаж, цаашид 2019 онд хамтран хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцлоо.
-
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцлоо.
Нийслэлийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа газар, агентлаг, есөн дүүрэг, 152 хорооны дарга удирдлагууд оролцов.
-
Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч нартай байгуулсан гэрээг дүгнэлээ.
2018 онд Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч нартай байгуулсан " Бүтээгдэхүүн нийлүүлэх " гэрээг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр амжилттай дүгнэлээ. Тус дүүргийн эрхлэгч нартай уулзаж 2018 онд хийж бүтээсэн ажлаа танилцуулж, хүнсний бараа бүтээгдэхүүний талаар санал бодлоо солилцож, нээлттэй ярилцлаа.
-
2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгалтаар "Бүрэн хангалттай" үнэлгээ авлаа.
Улаанбаатар хотын Захирагч төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан "Үр дүнгийн гэрээ"-ний биелэлт, 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын захирамж гарч харьяа байгууллагуудын ажлыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг нэгдүгээр сарын 7-ноос 21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж тус үнэлгээгээр Багачууд Хүнс ОНӨААТҮГазар нь "Бүрэн хангалттай" үнэлэгдлээ.