-
0-12 насны хүүхэдтэй эхчүүдийг эргүүлийн ажлаас чөлөөлөв.
Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолын дагуу тус байгууллагын жирэмсэн, 0-12 насны хүүхэдтэй эхчүүдийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор ханган ажиллаж байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны "Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" А/191 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан "Шинэ коронавирус /COVID-19/ -ийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, иргэдэд зөвлөмж мэдээлэл өгч эргүүлээр ажиллах хуваарь"-ийн дагуу нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, хороо, орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газруудын эргүүлээр ажиллаж байгаа 0-12 насны хүүхэдтэй эхчүүдийг Эргүүлийн үүрэгт ажлаас чөлөөлөв.
-
Корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
Дэлхий нийтээр тархсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна.
-
Эргүүл арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Шинэ төрлийн коронавирус “Covid-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сар шинийн баяраар нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газруудад хуваарийн дагуу эргүүл хийж ажиллаж байна. Эргүүл арга хэмжээний хүрээнд Багачууд Хүнс ОНӨААТҮГ-ын ажилчид 5 хүний бүрэлдэхүүнтэй Чингэлтэй дүүргийн 16, 17 дугаар хороонд эргүүлийн ажлыг хийж байна.
-
Шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 39, 62, 63 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны тогтоол, шийдвэрүүд, НЗД-ын 2020 оны А/108, А/166, А/168, А/191 дүгээр захирамж, Нийслэлийн онцгой комиссын даргын 01, 02 дугаар тушаал, Нийслэлийн Онцгой комиссын 2, 3, 4 дүгээр хурлын шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллаж, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус байгууллагын нийт ажилчид шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, гудамж талбайд нус шүлсээ хаяхгүй байх, олон нийтийн газар ил задгай бие засахгүй байх, аж ахуй нэгжийн ариутгал цэвэрлэгээ, үйлчилгээ, иргэдийг амны хаалт хэрэглэхийг уриалж, хяналт тавин ажиллаж байна. Мөн байгууллагын нийт ажилчиддаа маск, дархлааг нь дэмжиж витамин, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гар ариутгагчаар ханган ажиллаж байна.
-
Чингэлтэй дүүргийн онцгой комиссын хуралдаанд оролцлоо.
Тус байгууллагын захирал Б.Мөнхнасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны "Засгийн газарт чиглэл өгөх тухай" 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 39, 62, 63 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны тогтоол шийдвэрүүд, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108, А/166, А/168, А/191 дүгээр захирамж, Нийслэлийн онцгой комиссын даргын 01,02 дугаар тушаал, Нийслэлийн онцгой комиссын 2,3,4 дүгээр хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 15:00 цагт Чингэлтэй дүүргийн онцгой комиссоос цаг үеийн байдлаар зохион байгуулсан шуурхай хуралдаанд оролцлоо.Тус хуралдаанд НЗД-ын Хүний хөгжил,нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн онцгой комиссын гишүүд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын хэлтэс албад болон нийслэлийн харъяа байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
-
Байгууллагын гадна болон дотоод их цэвэрлэгээг зохион байгуулав.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Уриалга гаргах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” А/168 дугаар захирамж, 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/191 дүгээр захирамжийн дагуу шинэ Коронавирусийн халдвар болон Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг бусад халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс “Багачууд Хүнс” ОНӨААТҮГ-ын албан хаагчид байгууллагын гадна болон доторх цэвэрлэгээг тогтмол хийн ажиллаж байна.
2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгууллагын ойр орчмын 50м2 талбайн хог хаягдал, явган хүний зам талбайн цасыг хусаж арилган цэвэрлэв.Мөн конторын өрөөнүүдэд их цэвэрлэгээ хийж, ажлын ширээ, тавиур, шүүгээ, сандал зэргийг хлораминтай усаар арчиж мөн ажилчдын гар тогтмол хүрэлцдэг компьютерын гар, хулгана, дэлгэц, гар утас, цаг бүртгэлийн төхөөрөмж, хаалганы бариул зэргийг денатуратын 70%-ийн спирт болон 0.06%-ийн жавелинтай уусмалаар ариутгаж ажилчдын ажиллах орчин, ариун цэвэр эрүүл ахуйг сахин хамгаалж байна.