-
2018 оны Шилдэг ААНБ-аар шалгарлаа.
Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Нийслэл, дүүрэг, хорооноос дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж " 2018 оны шилдэг аж ахуй нэгж байгууллага"-аар шалгарч Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооноос Арслантай авдар, өргөмжлөлөөр шагнуулав.
-
Хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авах тендер зарлагдлаа.
2019 оны төсвийн жилд Багачууд Хүнс ОНӨААТҮГ-аас Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдэд мах, хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэх нээлттэй тендерийг зарлаж байна.
-
Чингэлтэй дүүргийн Боловсролын газрын ойд оролцлоо.
Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцлоо. Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтэс нь төрийн болон төрийн бус өмчийн 25 сургууль, төрийн ба төрийн бус өмчийн 55 цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний 6 байгууллага, боловсролын үйлчилгээ үзүүлдэг нийт 87 нэгж байгууллагыг захиргааны болон мэргэжил аргазүйн удирдлагаар ханган ажилладаг.
-
Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал www.eservice.ulaanbaatar.mn нээлтэд оролцов.
Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн Дүнжингарав салбарт 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал www.eservice.ulaanbaatar.mn нээлтийн үйл ажиллагаа боллоо. Цахим үйлчилгээний хүрээнд Улаанбаатар хотын...
-
Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл- хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах төслийн семинарт хамрагдлаа.
Нийслэлийн Боловсролын газар, KOICA , WITH олон улсын байгууллага, ШУТИС-ын Үйлдвэрлэл технологийн сургуулийн хамтран хэрэгжүүлж байгаа "Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл- хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах төсөл 2018-2020" -ийн хүрээнд 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа "Бага насны хүүхдийн хоол, шим тэжээлийн талаархи ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдэд шим тэжээлийн боловсрол олгох" сэдэвт удирдах ажилтнуудын семинарт тус байгууллагын захриал Б.Мөнхнасан амжилттай хамрагдлаа. Уг семинарт Улаанбаатар хотын сургуулийн өмнөх боловрсолын хүнсний хангамжийг хариуцан ажилладаг ОНӨААТҮГ-уудын ажилтнуудыг хамруулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, туршлага солилцож хамтран ажиллалаа.