-
Сургалтанд хамрагдлаа
Нийслэлийн Боловсролын газар БНСУ-ын KOIСА олон улсын байгууллага, "WITH" Төрийн Бус байгууллагатай хамтран "Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийг сайжруулах" төслийн хүрээнд гуравдах удаагийн сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 21-ны өдөр зохион байгууллаа.. Тус сургалтанд Захирал Б.Мөнхнасан, эрүүл ахуйч О.Номин-Эрдэнэ нар оролцлоо.
-
Хүн амын бие бялдарын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын сарын аян
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигын хүрээнд зохион байгуулж буй
" Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын сарын аян"-ы хүрээнд нийт 19 ажилтан,
албан хаагчдынхаа дунд 4 дүгээр сарын 08,09-ны өдрүүдэд биеийн тамир спортын сорилыг авч явууллаа.
-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал" сэдэвт хэлэлцүүлэг
Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал" сэдэвт
хэлэлцүүлгийг 2019 оны 05 дугаар сарын 6-ны өдөр 09:00 цагт Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт
цэцэрлэгүүдийн хоол хүнсний хангамжийн байгууллагын захирлууд оролцлоо.
-
Их цэвэрлэгээ 90 минут
Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал, дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа “Цэвэр, цэмцгэр дүүрэг” аяны хүрээнд 4дүгээр сарын 20-ны бямба гаригт хамт олноороо оролцлоо. Бүх нийтийн их цэвэрлэгээ нийслэл даяар 11:00 цагт эхэлж иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэв.
-
Чингэлтэй дүүргийн төрийн өмчит цэцэрлэгүүдтэй 2018 оны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ дүгнэлээ.
Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдтэй 2018 оны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ дүгнэлээ.
Нийт 33 цэцэрлэгээс бүлгийн тоог харгалзан гурав хувааж тус бүрт нь нэг нэг байр эзлүүллээ. Үүнд:
* 2-6 бүлэгтэйд 37-р цэцэрлэг
* 7-10 бүлэгтэйд 31-р цэцэрлэг
* 11-16 бүлэгтэйд 19-р цэцэрлэг тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
-
Эх оронч худалдан авалт –Үндэсний үйлдвэрлэл 2019 үзэсгэлэнд оролцлоо.
"Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2019" үзэсгэлэн Мишээл экспо худалдааны төвд 2019 оны 04 дүгээр сарын 2,3-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэнд тус байгууллагын захирал Б.Мөнхнасан, эрүүл ахуйч О.Номин-Эрдэнэ нар оролцлоо.