Дотоод Мэдээ

  • Гурван үеийн архивчдын уулзалтад оролцлоо.

    Гурван үеийн архивчдын уулзалтад оролцлоо.

      Монгол Улсад архивын байгууллага үүсч хөгжсөний 91, нийслэлд архивын байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Архивын газраас ахмад, дунд, залуу гурван үеийн архивчдын уулзалтыг зохион байгууллаа. Архивын салбарын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, архивын салбараас төрсөн гавьяат үйлстний хөдөлмөр, бүтээлийг тодруулан алдаршуулах, ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог сайжруулах, тэдний дурсамж, зөвлөгөөг сонсох зорилготой уулзалт боллоо. 

  • Сургалтанд хамрагдав

    Сургалтанд хамрагдав

     

    Нийслэлийн Архивын газраас Нийслэл, дүүргийн харьяа байгууллагуудын Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдын албан хэрэг хөтлөлт, архивын систем ашиглах мэдлэг, чадварыг дээшлүүлж, системийн хэрэглээг хэвшүүлэх зорилгоор “Албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системийн 3-р хувилбарын хэрэглээ, ашиглалтыг сайжруулах нь” сэдэвт нэгдсэн сургалтыг  2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Монголын хүүхдийн урлан бүтээх төв”-ийн танхимд зохион байгууллаа.

    Тус сургалтад архив бичиг хэргийн ажилтан П.Намжилмаа, хүнсний технологич Б.Буянжаргал нар амжилттай хамрагдлаа.

  • Тэргүүний  архивчдын зөвлөгөөнд оролцов.

    Тэргүүний архивчдын зөвлөгөөнд оролцов.

    Нийслэлийн Архивын 60 жилийн ойг угтан Нийслэл дүүргийн архивын ажилтнуудын дунд "Нийслэл дүүргийн тэргүүний архивчдын зөвлөгөөн"-ийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Архивын газраас Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус байгууллагын архив, бичиг хэргийн ажилтан П.Намжилмаа амжилттай оролцлоо. Зөвлөгөөнөөр архив бичиг хэрэг хариуцсан ажилтнуудын дундаас шалгарсан шилдэг илтгэлтэй танилцаж, салбарын хүрээн тулгамдаж байгаа асуудлыг нээлттэй харилцан ярилцлаа.

     

  • Багачууд Хүнс ОНӨААТҮГ-ын нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулав.

    Багачууд Хүнс ОНӨААТҮГ-ын нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулав.

    Багачууд Хүнс ОНӨААТҮГазраас Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн төрийн өмчит цэцэрлэгүүдийн хооронд зохион байгуулагддаг "Гар бөмбөг"-ийн тэмцээнийг 2018 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Ус сувгийн удирдах газрын Чандмань спорт зааланд амжилттай зохион байгуулав.Тус тэмцээнд 
    1-р байрт Чингэлтэй 83-р цэцэрлэг 
    2-р байрт Чингэлтэй 124-р цэцэрлэг
    3-р байрт Чингэлтэй 154-р цэцэрлэг
    Тусгай байранд Чингэлтэй 103-р цэцэрлэг
    Шилдэг довтлогчоор СБД-ийн 216-р цэцэрлэгийн багш Нандинцэцэг
    Шилдэг холбогчоор 83-р цэцэрлэгийн Золжаргал нар тодорлоо. 
     

  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив.

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив.

    "Мод тарих үндэсний өдөр"-ийг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгууллагаараа мод тарилаа. Мөн өмнө тарьсан моднууддаа усалгаа, арчилгаа хийн хог хаягдлыг цэвэрлэлээ. 

  • "Намрын ногоон өдрүүд-2018" өдөрлөгт оролцов.

    "Намрын ногоон өдрүүд-2018" өдөрлөгт оролцов.

    Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд - 2018” үзэсгэлэн худалдаа 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 24-ний өдрүүдэд  “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан доор Мишээл экспо төвд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож байгаа юм. Өдөрлөгийн үеэр талх, гурилан бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн талаарх танилцуулга “Баяжуулсан хүнсний тухай хууль”-ийн сурталчилгаа, хэлэлцүүлэг, "жимс, жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд “хүнсний ногоо, жимс бидний амьдралд” сэдэвчилсэн урлагийн арга хэмжээ, "хүнсний ногоо" хөтөлбөрийн хүрээнд шинэ сортын ногоогоор хийх хоолны үзүүлбэр, амталгаат худалдаа болох юм.

     2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр "Хүүхдэд зориулав" өдөрлөгт Нийслэлийн төрийн өмчит  цэцэрлэгүүдэд хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг Багачууд Хүнс, Асгат, Өсвөр үе хүнс, Хүнс хангамж төв ОНӨААТҮГ-ууд үйл ажиллагаагаа сурталчлан, үзэсгэлэнд оролцогч хүүхэд багачуудын дунд сугалаа сугалуулан гарын бэлэг гардууллаа. 

     

     

  • Pages