Дотоод Мэдээ

  • Нээлттэй ажлын байранд урьж байна.

    Нээлттэй ажлын байранд урьж байна.

    МЕНЕЖЕР ХУУЛЬЧ   ХҮНИЙ НӨӨЦ АЖИЛД АВНА.

    1. Хууль эрхзүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

    2. Хууль эрхзүйн чиглэлээр ажиллаж байсан дадлага туршлагатай...

  • Нярав ажилд авна.

    Нярав ажилд авна.

    НЯРАВ АЖИЛД АВНА.

    Тавигдах шаардлага: 

    Ажлын байранд тавигдах шаардлага:

    1. Санхүүгийн их, дээд сургууль төгссөн санхүүгийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

    2. Няраваар ажиллаж байсан...

  • Спорт наадам амжилттай болж өндөрлөлөө.

    Спорт наадам амжилттай болж өндөрлөлөө.

    Нийслэлийн Төрийн өмчийн сургууль цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг хариуцан ажилладаг ОНӨААТҮГ-уудын нийт ажилчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг Спортын 6 төрөлт тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт амжилттай зохион байгууллагдлаа. Энэ жилийн спорт наадмыг Багачууд хүнс ОНӨААТҮГ зохион байгуулж, 100 гаруй ажилтан, албан хаагчид оролцсон юм. Энэ жилийн спорт наадам нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн", Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар хэрэгжүүлж буй "Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байлаа. Энэ жилийн Спорт наадамд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон нийт тамирчид, ажилтан албан хаагчид та бүхэнд баярлалаа. Энэ удаагийн спорт наадмын үйл ажиллагаан дээр "Грийн" ХХК, ТЭСО корпораци Талын Монгол бренд, SUNSEA нэрийн бүтээгдэхүүний танилцуулга, өдөрлөг зохион байгуулж, хамтран ажилласанд талархаж байна. 

  • “Улаанбаатар Марафонд нэгдэцгээе”  аянд нэгдлээ.

    “Улаанбаатар Марафонд нэгдэцгээе” аянд нэгдлээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар Марафонд нэгдэцгээе” нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялан явах хуваарийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Багачууд хүнс ОНӨААТҮГ хүлээн авч аянд нэгдлээ. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Наркологийн эмнэлэгт хүлээлгэн өгөв.

  • “НОГООН ХОТ – ИРГЭНИЙ ОРОЛЦОО” ХАВРЫН МОД ТАРИХ АЯНД ОРОЛЦОВ.

    “НОГООН ХОТ – ИРГЭНИЙ ОРОЛЦОО” ХАВРЫН МОД ТАРИХ АЯНД ОРОЛЦОВ.

    “НОГООН ХОТ – ИРГЭНИЙ ОРОЛЦОО” ХАВРЫН МОД ТАРИХ АЯНД "БАГАЧУУД ХҮНС" ОНӨААТҮГ ОРОЛЦЛОО. 

    Монгол Улсын Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон хот – Иргэний оролцоо” хаврын мод тарих аяны нээлтийн өдрүүд 2022 оны 05 дугаар сарын 06-аас 05 сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Манай байгууллага ажилтан, албан хаагчид  батлагдсан хуваарийн дагуу мод тарих байршилд албан хаагч бүр 3 ширхэг мод тарих, өмнө нь тарьсан модны арчилгаа, цэнэг усалгааг хийв. 

     

  • “Их хотоо эзний сэтгэлээр цэвэрлэе”“Их хотоо эзний сэтгэлээр цэвэрлэе”

    “Их хотоо эзний сэтгэлээр цэвэрлэе”“Их хотоо эзний сэтгэлээр цэвэрлэе”

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 тоот тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталлаа. Ийнхүү бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг ирэх бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 23-ны 10:00-18:00 цагийн хооронд зохион байгууллаа. 

    “Их хотоо эзний сэтгэлээр цэвэрлэе” уриан дор зохион байгуулах бүх нийтийн хаврын их цэвэрлэгээний ажилд хог тээврийн болоод зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд чиглэл тус бүрээр цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэн ажиллана. Мөн сууц өмчлөгчдийн холбоод, хороодын хувьд орон сууцны оршин суугчид, гэр хорооллын иргэдийн идэвх оролцоонд тулгуурлаж, гадна орчноо цэвэрлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм.

     “Багачууд хүнс” ӨНОААТҮГазрын 14 ажилтан, албан хаагчид 50м хүртэлх зам талбай орчны хог хаягдал байгууллагын хана үүд цонх хаяг самбарыг угаан хогийг түүн их цэвэрлэгээ хийж цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэн, Их хотынхоо цэвэр цэмцгэр байдалд хувь нэмрээ оруулан ажиллалаа. 

  • Pages