-
Баянгол дүүргийн 12 дугаар хороонд ажиллав.
Нийслэлийн Онцгой комиссын даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15 тоот захирамжаар манай байгууллага Баянгол дүүргийн 12 дугаар хороонд дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулахаар болж, төлөвлөгөөгөө гарган, уг хороонд ажиллалаа. Цаашид иргэдийн идэвхийг эрчимжүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах болно. Та бүхэн дархлаа сэргээх нэмэлт тундаа идэвхтэй хамрагдана уу.
-
Дархлаажуулалтын 3 дугаар тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Манай байгууллагын ажилтан, албан хаагчид вакцины 3 дугаар тундаа 100 хувь хамрагдлаа. Иргэд та бүхнийг КОВИД-19-ийн мутацид орсон олон хувилбараас сэргийлэхийн тулд дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг Эрүүл Мэндийн яамнаас уриалж байна. I, II тунд хамрагдаад 3 сар болсон, ковид тусаад эдгэснээс хойш 21 хоног өнгөрсөн бол та дархлаа сэргээх III тундаа заавал хамрагдаарай.
-
"Эрүүл хүнс-Хөдөө аж ахуйн зохистой дадал-Зах зээлийн боломж" хэлэлцүүлэгт оролцов.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан "Эрүүл хүнс, Хөдөө аж ахуйн зохистой дадал-Зах зээлийн боломж" хэлэлцүүлэг хүнсний ногоо үйлдвэрчлэгч аж ахуй нэгж байгууллагууд, мэргэжлийн холбоо бусад холбогдох байгууллагуудын дунд амжилттай зохион байгуулагдлаа.
-
"Эрүүл хүнс-Хөдөө аж ахуйн зохистой дадал-Зах зээлийн боломж" хэлэлцүүлэгт оролцов.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан "Эрүүл хүнс, Хөдөө аж ахуйн зохистой дадал-Зах зээлийн боломж" хэлэлцүүлэг хүнсний ногоо үйлдвэрчлэгч аж ахуй нэгж байгууллагууд, мэргэжлийн холбоо бусад холбогдох байгууллагуудын дунд амжилттай зохион байгуулагдлаа.
-
Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян явагдаж байна.
Жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдийг "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-г зардаж байна. Энэ жилийн аяныг "хүчирхийлэл хүн бүрт хамаатай" уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна. Хүчирхийллийг тэвчдэггүй хүн байцгаая!
-
"Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх" 16 хоногийн аян эхэлж байна.
Нэгдсэн Үндэсний байгууллагын санаачилгаар жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 16 хоногийн хугацаанд "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх" аяныг зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн аян "Хүчирхийлэл хүн бүрт хамаатай" уриан дор зохион байгуулагдаж байна. Иймд иргэн бүр хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн, хүчирхийлэлийн мэдээлэгч байж, хэн нэгнийг хамгаалахыг уриалж байна.