Дотоод Мэдээ

  • "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

    "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

    Багачууд хүнс ОНӨААТҮГ-н ХАБЭА, дотоод хяналтын ажилтан Н.Отгонцэцэг "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" сэдвээр ээлжит сургалтыг зохион байгууллаа. Уг сургалт нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг түргэн шуурхай, хариуцлагатай явуулахад нэн шаардлагатай асуудлыг багтаасан үр өгөөжтэй сургалт болов. 

  • "Алдвал галдана" аян үргэлжилж байна.
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв.

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын  хамт олон түүчээлэн нэгдэж, 2021 оны 10 дугаар сарын 09-ны өдөр "Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа, Бумбатын булаг" байршилд мод тарилаа. 

    Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

    Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг уриалж байгаа юм.

  • Нээлттэй өдөрлөгт оролцлоо.

    Нээлттэй өдөрлөгт оролцлоо.

                Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Захирагчийн харъяа газар, хүнсний хангамжийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах "Нээлттэй хаалганы нэг сар" өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд 2021.10.03-ны өдөр Багачууд Хүнс ОНӨААТҮГ  оролцож, иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулж, мэдээлэл өгч ажиллалаа.

  • "Алдвал галдана" аянд оролцож байна.

    "Алдвал галдана" аянд оролцож байна.

            Нийслэлийн Засаг даргын "Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай" А/213 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Нисйлэлийн Онцгой байдлын газар хамтран гал түймрээс сэргийлэх "АЛДВАЛ ГАЛДАНА" аяныг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл зохион байгуулж байна.

          Тус аяны хүрээнд гарч байгаа видео контент, шторк, постерыг өөрийн байгууллагын цахим хуудас, ажилтан албан хааагчид өөрсдийн нийгмийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

     

  • Хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн талаар санал солилцов.

    Хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн талаар санал солилцов.

              2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын захирал Б.Мөнхнасан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, мэргэжилтэн Б.Түмэнбаяр, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Түвшинжаргал болон дүүргийн сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нарын төлөөлөл оролцсон “Хүүхдийн хоолны орц норм, илчлэг чанар, хүртээмж, нийлүүлэгдэж буй бараа бүтээгдэхүүний үнэ”-ийн асуудлаар уулзалт ярилцлага зохион байгууллаа.

                 Уулзалт ярилцлагаар ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сурч хүмүүжиж байгаа хүүхэд багачуудад шим тэжээлтэй, илчлэг ихтэй хоол хүнсийг бага зардлаар нийлүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

            Уулзалт ярилцлагаас хүүхдийн хоолны орц нормыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллагын менежментийг сайжруулах, цэцэрлэгийн багш ажилчдын хоолны асуудал, зах зээлийн үнэтэй уялдаж хүүхдийн хоол хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлаар ажлын хэсэг зохион  байгуулж дүүргийн хэмжээнд бодлого боловсруулж тодорхой харъяалах яаманд хүргүүлж ажиллахаар боллоо.

  • Pages