-
Менторшип хөтөлбөр хэрэгжиж байна.
“Нийслэл-110” Менторшип хөтөлбөр нээлтээ хийлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүний нөөцийн хөгжлийн төв, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөл хамтран нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын идэвх оролцоо, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Нийслэл-110” Менторшип хөтөлбөр 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нээлтээ хийж байна. Хөтөлбөрт оролцон өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцах зорилготой 200 гаруй албан хаагчийн хүсэлтийг 14 хоногийн турш нээлттэйгээр хүлээн авсан бөгөөд оролцогчдод тавьсан шаардлагын дагуу 80 албан хаагч ментийгээр, 7 албан хаагч ментороор оролцохоор боллоо. Мөн төрийн албаны өндөр мэдлэг туршлагатай, туршлагаа хуваалцах хүсэл эрмэлзэлтэй 8 удирдах албан тушаалтныг Ментороор урин оролцуулж байгаа юм. Хөтөлбөрийн гол зорилго нь мэдлэг туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн төрийн албан хаагч өөрийн мэдлэг, туршлагаа шинээр томилогдсон албан хаагчтай хуваалцах, тэднийг чиг үүргээ үр нөлөөтэй, бүтээмжтэй хэрэгжүүлэхэд зөв чиглүүлэх, туслах замаар мэдлэг, мэргэшил, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд оршиж байна.
-
Сургалт зохион байгуулагдлаа.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй “Шударга ёсыг эрхэмлэе” нийслэлийн зөвлөгөөн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр буюу өнөөдөр зохион байгуулагдаж байна.
-
Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээнд ННЗБ-ын удирдлагууд хамрагдлаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, Удирдлагын академи, JCI Монгол байгууллага хамтран “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээг 2022 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Нийслэл “RISE-Аcademy” сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд хамрагдсан ба сургалтыг багийн ажиллагаанд тулгуурласан олон улсын сургалтын шинэлэг арга зүйг ашиглан дизайн сэтгэлгээний арга, систем сэтгэлгээ, зан үйлийн нөлөө, анализ синтез аргачлалаар явуулсан нь онцлогтой, мөн үр дүнтэй байлаа. Удирдлагын академи, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөхүүд, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, JCI Монгол академийн багш нар сургалтыг удирдан явуулж, сургалтад хамрагдсан нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагын 100 гаруй удирдах албан тушаалтан батламж гардан авлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх А.Мөнхболд нар оролцон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудын сонирхсон асуултад хариулт өглөө. Мөн арга хэмжээний хаалтын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн удирдан явуулсан хэлэлцүүлэгт оролцож “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа.
-
Дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Дараах ажлын байранд ажилтан авна.
ХАБЭА, дотоод хяналтын ажилтан ажилд авна.
Тавигдах шаардлага
-Дээрх чиглэлээр их, дээд сургууль төгссөн.
-Ажлын туршлагатай.
-Тогтвор суурьшилтай ажиллах ...
-
Ачигч ажилд авна.
АЧИГЧ АЖИЛД АВНА.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1.Ажлын туршлагатай
2.Багаар ажиллах болон ажлын ачаалал даах чадвартай
3.Хувийн зохион байгуулалт сайтай ,цэвэрч нямбай
4.Хурдан шаламгай хөдөлгөөнтэй
5.Тогтвор...
-
Ачигч ажилд авна.
АЧИГЧ АЖИЛД АВНА.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1.Ажлын туршлагатай
2.Багаар ажиллах болон ажлын ачаалал даах чадвартай
3.Хувийн зохион байгуулалт сайтай ,цэвэрч нямбай
4.Хурдан шаламгай хөдөлгөөнтэй
5.Тогтвор...