-
Ерөнхий боловсролын сургуулиудад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлнэ.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/657 дугаар захирамж гарсны дагуу 2021-2022 оны хичээлийн жилд Сүхбаатар дүүргийн 5, Чингэлтэй дүүргийн 5, нийт 120ерөнхий боловсролын сургуулиудыг сурагчдын "Үдийн хоол"-ны хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг манай байгууллага ханган нийлүүлэхээр болсон.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн шаардлагад нийцсэн шинжилгээ, баталгаажилттай, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр ЕБС-иудыг ханган нийлүүлж ажиллахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
-
Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.
2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдсэн Төвтэй хамтран байгууллагын ажилтан, албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа.
-
Ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэлээ.
2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгууллагын офиссын өрөө болон агуулахуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг Сан хими ХХК-аар хийж гүйцэтгүүлэв.
-
“НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-Г зохион байгуулахад дэмжлэг үзүүллээ.
Тус байгууллага нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 10...
-
Иргэдийн QR код уншуулж байгаа байдалд хяналт тавин ажиллалаа.
2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын даргын баталсан “Худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлж байгаа...
-
Сургалтад хамрагдав.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, " Менежмент ба ур чадварын хүрээлэн" ТББ-аас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан "ЗӨВ МЕНЕЖМЕНТ-ЗӨВ ТОГТОЛЦОО" сэдэвт стандарт танилцуулах MNS ISO 22301:2020 Аюулгүй байдал ба уян хатан байдал. Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо, MNS ISO 22320:2020 Аюулгүй байдал ба уян хатан байдал. Онцгой байдлын удирдлага, Осол аваарын үеийн менежмент удирдамж, MNS ISO 22395:2020 Аюулгүй байдал ба уян хатан байдал. Олон нийтийн тогтвортой байдал, онцгой байдлын үед эмзэг хүмүүсийг дэмжих удирдамж, MNS ISO 31000:2020 Эрсдэлийн менежмент удирдамж сэдэвт сургалтад тус байгууллагын захирал Б.Мөнхнасан, менежер Н.Отгонцэцэг, ерөнхий нягтлан бодогч А.Нямжав, архив бичиг хэргийн ажилтан П.Намжилмаа нар хамрагдлаа.