Дотоод Мэдээ

  • Сургалтанд хамрагдав

    Сургалтанд хамрагдав

    "Алтан чадамж" мэргэжил сургалтын академийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд 2018 оны 08 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд захирал Б.Мөнхнасан, менежер Н.Отгонцэцэг нар хамрагдаж сертификат гардан авлаа.

  • Шарилжгүй Улаанбаатар-3 аянд амжилттай оролцлоо.

    Шарилжгүй Улаанбаатар-3 аянд амжилттай оролцлоо.

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Харшлын эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг 2018 оны 06 дугаар  сарын 29-нөөс эхлэн 08 дугаар сарын 17-ныг хүртэл зохион...

  • "Тамхи зүрхэнд хортой-Тамхийг биш эрүүл мэндээ сонгоё"

    "Тамхи зүрхэнд хортой-Тамхийг биш эрүүл мэндээ сонгоё"

    Тамхины эсрэг дэлхий нийтийн өдөр буюу тавдугаар сарын 31-ний өдрийг угтан тамхины хор уршгийн талаар мэдээлэл сурталчилгаа хүргэн, 2018 оны 05 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 15 хүртэл нэг сарын хугацаанд “Тамхины ишгүй байгууллага” аяныг өрнүүлж, байгууллагын ойр  орчим, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тамхины хог хаягдлыг тогтмол цэвэрлсэнээр хүн амын тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг, хандлага сайжрах төдийгүй байгаль орчноо хамгаалах, хог хаягдалгүй эрүүл цэвэр орчинг бүрдүүлэх идэвх санаачлага нэмэгдэх ач холбогдолтой.
    Сонирхуулахад дэлхий дээр 1,1 тэрбум хүн тамхи татдаг бөгөөд тамхидалт нь 6 секунд тутамд нэг хүн, насанд хүрсэн 10 хүний нэгийг жилдээ үхэлд хүргэж байна. Жил бүр тамхидалтаас болж нас барж байгаа хүний тоо нэмэгдэж, 2030 он гэхэд тамхидалтаас шалтгаалсан нас баралт бага, дунд орлоготой улс орнуудад 2 дахин өсч 6,8 саяд хүрэх, хорт хавдраас үүдэлтэй нас баралт 11,8 сая болтлоо нэмэгдэх тооцоог ДЭМБ-аас гаргасан байна.

  • Өгөөмөр өдөрлөгт

    Өгөөмөр өдөрлөгт

    Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан"Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе" уриатай хуучин эд зүйлсээ солилцох, худалдах, үнэгүй өгөх "Өгөөмөр өдөр" өдөрлөгийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгууллага дээрээ зохион байгуулж, цугларсан эд зүйлсээ Чингэлтэй дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүлэн өдөрлөгт хамт олноороо амжилттай оролцлоо.

  • Өгөөмөр өдөр

    Өгөөмөр өдөр

         Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн "Өдөрлөг зохион байгуулах тухай" А/130 дугаар тушаалаар хог хаягдалыг эх үүсвэр дээр ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглах чиглэлээрх зорилгоор " Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе" уриатай хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэгүй өгөх " Өгөөмөр өдөр" өдөрлөгийг 2018 оны 6 дугаар сарын 09-ний Бямба гаригт 11:00 цагаас 17:00 цагийн хооронд дүүрэг бүрт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Иймд өөрт байгаа хэрэггүй зүйлээ бусддаа хуваалцах, худалдах, үнэгүй өгөх зэргээр өдөрлөгт идвэхтэй оролцоцгоое.

  • Тамхины ишгүй байгууллага-тамхигүй орчин

    Тамхины ишгүй байгууллага-тамхигүй орчин

         Монгол Улсын эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, орчны болон хөрс усны бохирдлоос үүдсэн халдварт өвчнийг бууруулах үйл ажиллагаанд та бидний оролцоо, идэвхи санаачага чухал юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийг тамхины эсрэг өдөр болгон тэмдэглэн ирсэн билээ. Энэ оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд "Тамхины ишгүй байгууллага-тамхигүй орчин" сэдэвт аянд Нийслэлийн Засаг даргын тамгын газар харьяа агентлаг, байгууллагууд хамтран дэмжин оролцохоор боллоо. Иймд манай байгууллага "Тамхины ишгүй байгууллага-тамхигүй орчин" нэгдэж тамхигүй орчин бүрдүүлцгээе.

  • Pages