•  Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээнд ННЗБ-ын удирдлагууд хамрагдлаа
    4
    IV

    Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээнд ННЗБ-ын удирдлагууд хамрагдлаа

     

     

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, Удирдлагын академи, JCI Монгол байгууллага хамтран “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээг 2022 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Нийслэл “RISE-Аcademy” сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд хамрагдсан ба сургалтыг багийн ажиллагаанд тулгуурласан олон улсын сургалтын шинэлэг арга зүйг ашиглан дизайн сэтгэлгээний арга, систем сэтгэлгээ, зан үйлийн нөлөө, анализ синтез аргачлалаар явуулсан нь онцлогтой, мөн үр дүнтэй байлаа. Удирдлагын академи, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөхүүд, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, JCI Монгол академийн багш нар сургалтыг удирдан явуулж, сургалтад хамрагдсан нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагын 100 гаруй удирдах албан тушаалтан батламж гардан авлаа.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх А.Мөнхболд нар оролцон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудын сонирхсон асуултад хариулт өглөө. Мөн арга хэмжээний хаалтын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн удирдан явуулсан хэлэлцүүлэгт оролцож “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа.

    tserenhand
  •  Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.
    20
    VIII

    Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.

                  Тус байгууллагын ажилтан, албан хаагчид 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдсэн Төвд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдлаа.

    gereltsetseg
  •  “UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО
    24
    XII

    “UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО

                 Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.4, 5.2.6, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг...

    nyamsuren

Захирлын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

ЭРХЭМ ТАНЫГ БАГАЧУУД ХҮНС ОНӨААТҮГ-ЫН ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

          Багачууд Хүнс Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын  2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/657 дугаар захирамжаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн төрийн өмчит цэцэрлэг, сургуулийн  хүүхдүүдийг эрүүл аюулгүй, чанар, стандартын шаардлага хангасан илчлэг, эрүүл хүнсээр хангах зорилготой байгуулагдсан Нийслэлийн харьяа байгууллага юм

          2006 оноос өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 35 цэцэрлэг, 5 сургууль, Чингэлтэй дүүргийн 38 цэцэрлэг, 7 сургууль  нийт 73 цэцэрлэг, 12 сургуулийн хүүхдүүдэд захиалгын дагуу эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж, 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай бэлтгэн нийлүүлэх гэрээ хийж, 20 төрлийн 110 гаруй нэрийн чанарын шаардлага хангасан шинжилгээнд хамрагдсан бараа бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж хамтран ажиллаж байна. 

         Манай байгууллага нь Монгол Улсын Хүнсний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хууль, Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй хүүхдийн норм, норматив тогтоосон тушаал, шийдвэр зэрэг хууль  тогтоомжуудыг мөрдөн ажиллаж, жил бүр Нийслэлийн Засаг даргатай  "Хариуцлагын гэрээ" байгуулан "Гүйцэтгэлийн төлөвлөгөө"-г батлуулж, нийт худалдан авалтын 50-аас дээш хувийг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс бүрдүүлэн хүүхдийн хүнсэнд хэрэглэх бодлого баримтлан ажиллаж байна.

            Бид байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн ил тод байдлыг хангах тухай төрийн бодлого шийдвэрийг мөрдлөг болгон ажиллаж, хийж хэрэгжүүлсэн ажил болоод худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл, судалгааг цахим хуудсандаа байршуулан эрхэм зочин танд нээлттэй хүргэж байх болно. 

        Сургуулийн өмнөх байгууллага болон Ерөнхий боловсролын сургуулийн  хүүхдийн өдөрт авах хэрэгцээт хоол хүнсийг аюулгүй найдвартай түргэн шуурхай хүргэж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх талаар та бүхэн санал хүсэлтээ манай цахим шуудангаар илгээж бидний ажлыг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. 

          

ХҮНДЭТГЭСЭН

            ЗАХИРАЛ                        Б.МӨНХНАСАН

Мэдээ мэдээлэл

  • Тогооч нарын ур чадварын уралдаан, сургалтыг амжилттай зохион байгуулав.

    Жил бүр Багачууд хүнс ОНӨААТҮГазраас зохион байгуулагддаг  Чингэлтэй,Сүхбаатар дүүргийн цэцэрлэгүүдийн тогооч нарын "Ур чадварын уралдаан"-ыг 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр  Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран  амжилттай зохион байгууллаа. Тус уралдаанд нийт 52 цэцэрлэгийн 55 тогооч оролцож ур чадвараараа өрсөлдлөө. Уралдаанд амжилттай оролцож СБД-ийн 135 дугаар  цэцэрлэгийн тогооч Б.Мэнд-Амар нэгдүгээр байрт, СБД-ийн 143 дугаар цэцэрлэгийн тогооч М.Солонго хоёрдугаар байр, ЧД-ийн 103 дугаар цэцэрлэгийн тогооч Ш.Оюунтунгалаг гуравдугаар байрт тус тус  шалгарлаа.

    Namjilmaa
  • "Үзэсгэлэнт Улаанбаатарын цом" өртөөт марафонд амжилттай оролцлоо.

    Дэлхийн авто машингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/861 дүгээр захирамжийн хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр "Үзэсгэлэнт Улаанбатарын цом" өртөөт марафоны  залуучуудын ангилалд тус байгууллагын ажилтан Л.Түмэнжаргал, Б.Гэрэлцэцэг И.Балжиннням, У.Намхайнямбуу нар амжилттай оролцлоо.

    Namjilmaa
  • Эрүүл ахуйч ажилд авна.

    Эрүүл ахуйч ажилд авна. 

    Ажлын байранд тавигдах шаардлага:

    1. Эрүүл ахуйч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн

    2. Эрүүл ахуйчаар 3-аас...

    Namjilmaa
  • "Алтан намар-2018" өдөрлөг зохион байгуулав.

    2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр "Алтан намар-2018" өдөрлөгийг төмс хүнсний ногоо нийлүүлдэг  "Их булгийн тохой" ХХК-тай хамтран Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  цэцэрлэгүүдийн эрхлэгч, эрүүл ахуйч эмч, нярав, тогооч нарын  бүрэлдэхүүнтэй  амжилттай зохион байгууллаа.

    Тус өдөрлөгт 200 орчим хүмүүс хамрагдаж  "Их булгийн тохой"ХХК-ийн үйл ажиллагаа, монгол орны эрүүл хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, нарийн ногооны тариалалт, хадгалалт, хамгаалалттай газар дээр нь үзэж танилцлаа.

    Их булгийн тохой ХХК нь 2007 онд байгуулагдсан цагаас хойш Сонгинохайрхан дүүргийн Их булгийн ам, Хэнтий аймагт нийтдээ 200 га талбайд төмс , хүнсний ногоо, нарийн ногоог тариалан 2000 тн хүнсний ногоо хадгалах стандартад нийцсэн хөргүүртэй зоорьтой, 2960 м2 талбай бүхий 12 хүлэмжтэй,  усалгааны иж бүрэн систем суурилуулсан салбартаа тэргүүлэгчийн нэг юм.

     

    Namjilmaa

Pages