•  Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээнд ННЗБ-ын удирдлагууд хамрагдлаа
    4
    IV

    Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээнд ННЗБ-ын удирдлагууд хамрагдлаа

     

     

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, Удирдлагын академи, JCI Монгол байгууллага хамтран “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээг 2022 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Нийслэл “RISE-Аcademy” сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд хамрагдсан ба сургалтыг багийн ажиллагаанд тулгуурласан олон улсын сургалтын шинэлэг арга зүйг ашиглан дизайн сэтгэлгээний арга, систем сэтгэлгээ, зан үйлийн нөлөө, анализ синтез аргачлалаар явуулсан нь онцлогтой, мөн үр дүнтэй байлаа. Удирдлагын академи, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөхүүд, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, JCI Монгол академийн багш нар сургалтыг удирдан явуулж, сургалтад хамрагдсан нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагын 100 гаруй удирдах албан тушаалтан батламж гардан авлаа.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх А.Мөнхболд нар оролцон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудын сонирхсон асуултад хариулт өглөө. Мөн арга хэмжээний хаалтын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн удирдан явуулсан хэлэлцүүлэгт оролцож “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа.

    tserenhand
  •  Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.
    20
    VIII

    Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.

                  Тус байгууллагын ажилтан, албан хаагчид 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдсэн Төвд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдлаа.

    gereltsetseg
  •  “UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО
    24
    XII

    “UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО

                 Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.4, 5.2.6, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг...

    nyamsuren

Захирлын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

ЭРХЭМ ТАНЫГ БАГАЧУУД ХҮНС ОНӨААТҮГ-ЫН ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

          Багачууд Хүнс Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын  2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/657 дугаар захирамжаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн төрийн өмчит цэцэрлэг, сургуулийн  хүүхдүүдийг эрүүл аюулгүй, чанар, стандартын шаардлага хангасан илчлэг, эрүүл хүнсээр хангах зорилготой байгуулагдсан Нийслэлийн харьяа байгууллага юм

          2006 оноос өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 35 цэцэрлэг, 5 сургууль, Чингэлтэй дүүргийн 38 цэцэрлэг, 7 сургууль  нийт 73 цэцэрлэг, 12 сургуулийн хүүхдүүдэд захиалгын дагуу эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж, 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай бэлтгэн нийлүүлэх гэрээ хийж, 20 төрлийн 110 гаруй нэрийн чанарын шаардлага хангасан шинжилгээнд хамрагдсан бараа бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж хамтран ажиллаж байна. 

         Манай байгууллага нь Монгол Улсын Хүнсний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хууль, Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй хүүхдийн норм, норматив тогтоосон тушаал, шийдвэр зэрэг хууль  тогтоомжуудыг мөрдөн ажиллаж, жил бүр Нийслэлийн Засаг даргатай  "Хариуцлагын гэрээ" байгуулан "Гүйцэтгэлийн төлөвлөгөө"-г батлуулж, нийт худалдан авалтын 50-аас дээш хувийг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс бүрдүүлэн хүүхдийн хүнсэнд хэрэглэх бодлого баримтлан ажиллаж байна.

            Бид байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн ил тод байдлыг хангах тухай төрийн бодлого шийдвэрийг мөрдлөг болгон ажиллаж, хийж хэрэгжүүлсэн ажил болоод худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл, судалгааг цахим хуудсандаа байршуулан эрхэм зочин танд нээлттэй хүргэж байх болно. 

        Сургуулийн өмнөх байгууллага болон Ерөнхий боловсролын сургуулийн  хүүхдийн өдөрт авах хэрэгцээт хоол хүнсийг аюулгүй найдвартай түргэн шуурхай хүргэж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх талаар та бүхэн санал хүсэлтээ манай цахим шуудангаар илгээж бидний ажлыг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. 

          

ХҮНДЭТГЭСЭН

            ЗАХИРАЛ                        Б.МӨНХНАСАН

Мэдээ мэдээлэл

  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын  хамт олон түүчээлэн нэгдэж, 2021 оны 10 дугаар сарын 09-ны өдөр "Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа, Бумбатын булаг" байршилд мод тарилаа. 

    Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

    Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг уриалж байгаа юм.

    tserenhand
  • Нээлттэй өдөрлөгт оролцлоо.

                Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Захирагчийн харъяа газар, хүнсний хангамжийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах "Нээлттэй хаалганы нэг сар" өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд 2021.10.03-ны өдөр Багачууд Хүнс ОНӨААТҮГ  оролцож, иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулж, мэдээлэл өгч ажиллалаа.

    Namjilmaa
  • "Алдвал галдана" аянд оролцож байна.

            Нийслэлийн Засаг даргын "Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай" А/213 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Нисйлэлийн Онцгой байдлын газар хамтран гал түймрээс сэргийлэх "АЛДВАЛ ГАЛДАНА" аяныг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл зохион байгуулж байна.

          Тус аяны хүрээнд гарч байгаа видео контент, шторк, постерыг өөрийн байгууллагын цахим хуудас, ажилтан албан хааагчид өөрсдийн нийгмийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

     

    Namjilmaa
  • Хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн талаар санал солилцов.

              2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын захирал Б.Мөнхнасан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, мэргэжилтэн Б.Түмэнбаяр, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Түвшинжаргал болон дүүргийн сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нарын төлөөлөл оролцсон “Хүүхдийн хоолны орц норм, илчлэг чанар, хүртээмж, нийлүүлэгдэж буй бараа бүтээгдэхүүний үнэ”-ийн асуудлаар уулзалт ярилцлага зохион байгууллаа.

                 Уулзалт ярилцлагаар ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сурч хүмүүжиж байгаа хүүхэд багачуудад шим тэжээлтэй, илчлэг ихтэй хоол хүнсийг бага зардлаар нийлүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

            Уулзалт ярилцлагаас хүүхдийн хоолны орц нормыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллагын менежментийг сайжруулах, цэцэрлэгийн багш ажилчдын хоолны асуудал, зах зээлийн үнэтэй уялдаж хүүхдийн хоол хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлаар ажлын хэсэг зохион  байгуулж дүүргийн хэмжээнд бодлого боловсруулж тодорхой харъяалах яаманд хүргүүлж ажиллахаар боллоо.

    Namjilmaa

Pages