•  Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.
    20
    VIII

    Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.

     Тус байгууллагын ажилчид , албан хаагчид 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр  Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдсэн Төвд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдлаа.

    gereltsetseg
  • "Алтан намар-2018" өдөрлөг зохион байгуулав.
    17
    IX

    "Алтан намар-2018" өдөрлөг зохион байгуулав.

    2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр "Алтан намар-2018" өдөрлөгийг төмс хүнсний ногоо нийлүүлдэг  "Их булгийн тохой" ХХК-тай хамтран Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  цэцэрлэгүүдийн эрхлэгч, эрүүл ахуйч эмч, нярав, тогооч нарын  бүрэлдэхүүнтэй  амжилттай зохион байгууллаа.

    Тус өдөрлөгт 200 орчим хүмүүс хамрагдаж  "Их булгийн тохой"ХХК-ийн үйл ажиллагаа, монгол орны эрүүл хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, нарийн ногооны тариалалт, хадгалалт, хамгаалалттай газар дээр нь үзэж танилцлаа.

    Их булгийн тохой ХХК нь 2007 онд байгуулагдсан цагаас хойш Сонгинохайрхан дүүргийн Их булгийн ам, Хэнтий аймагт нийтдээ 200 га талбайд төмс , хүнсний ногоо, нарийн ногоог тариалан 2000 тн хүнсний ногоо хадгалах стандартад нийцсэн хөргүүртэй зоорьтой, 2960 м2 талбай бүхий 12 хүлэмжтэй,  усалгааны иж бүрэн систем суурилуулсан салбартаа тэргүүлэгчийн нэг юм.

     

    Namjilmaa
  • "Дотор махны зохистой хэрэглээ" сэдэвт сургалтад хамрагдав.
    10
    I

    "Дотор махны зохистой хэрэглээ" сэдэвт сургалтад хамрагдав.

    2019 оны 01 дүгээр сарын 09-ний  өдөр “Дотор махны зохистой хэрэглээ” сэдэвт танилцуулга хэлэлцүүлэгийг Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих газар, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль, "Little sheep" Hot pot Галериа салбартай хамтран зохион байгууллаа.  “Мал аж ахуйн салбарын өртгийн сүлжээг дэмжих хүрээнд дотор мах, дайвар түүхий эдийг боловсруулан, ашиглах хүрээг нэмэгдүүлэх, зохистой хэрэглэх зарим арга замыг мал төхөөрөх, мах боловвсруулах үйл ажиллагаа эрхлэгчид, хэрэглэгчдэд танилцуулж, мэдээлэл солилцох, хамтын ажиллагаа уялдуулах” талаар сургалт зохион байгуулж тус сургалтад эрүүл ахуйч О.Номин-Эрдэнэ оролцлоо. 

     

    Namjilmaa

Захирлын мэндчилгээ

Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

            Багачууд Хүнс Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүл аюулгүй, чанар, стандартын шаардлага хангасан илчлэг эрүүл хүнсээр хангах зорилготой байгуулагдсан.

Өнөөдрийн байдлаар 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулан Сүхбаатар дүүргийн 32 цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 30 цэцэрлэг, нийт 62 цэцэрлэгийн 12000 орчим хүүхдийг эрүүл хүнсээр ханган ажиллаж байна.

Манай байгууллага нь Хүнсний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хууль тогтоомжуудыг мөрдөн ажиллаж, нийт худалдан авалтын 75-аас дээш хувийг үндэсний үйлдвэрлэлийн  бүтээгдэхүүнээс бүрдүүлэн хүүхдийн хүнсэнд хэрэглэх бодлого барин ажиллаж байна.

Манай байгууллага нь нийт 18 ажилтантай бөгөөд хүний нөөцийн зөв оновчтой бодлогыг баримтлан ажиллаж, ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.

Цаашид Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн  хүүхдүүдийг эрүүл хоол хүнсээр тасралтгүй ханган, бэлтгэн нийлүүлэгч, захиалагч байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, төрийн бодлогыг дэмжиж ажиллана.

Хүндэтгэсэн

Захирал                        Б.Мөнхнасан

Мэдээ мэдээлэл

  • Тендерийн урилга

         

              Огноо:  2018.03.26

     

    Тендер шалгаруулалтын нэр: Хүнсний  бараа  бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Тендер  шалгаруулалтын дугаар  БХ-17/003...

    bazar
  • 2017 онд хамтран ажилласан гэрээгээ дүгнэлээ

    " Багачууд хүнс " ОНӨААТҮГ , Чингэлтэй , Сүхбаатар дүүргийн СӨБ-ын байгууллагууд 2017 онд хамтран ажилласан гэрээгээ дүгнэлээ. Гэрээнд тусгасан үүрэг чиглэл тус бүрээр үнэлгээ хийж 2 дүүргийн 18 цэцэрлэг тус байгууллагын Өргөмжлөл, сургалтын техник хэрэгсэлээр шагнагдав. Ажил үйлсэд нь амжилт хүсье

    bazar
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ

      Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг тус тус үндэслэн баталсан " Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах" А/145 тоот  журмын дагуу манай байгууллага жилд 2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагддаг. Өнөөдөр 2018 оны 2 дугаар сарын 27 өдөр байгууллагын нийт ажилчин албан хаагчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдлаа.  

    bazar
  • "Мөнгөн Улаанбаатар" цасны баяр

    Нийслэлийн нийтийн Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулсан “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын цасны баярын арга хэмжээ 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Хандгайт”-ын Янзага зусланд зохион байгуулагдлаа. Цасны баярт манай хамт олон байгууллагаараа  амжилттай оролцлоо. 

    bazar

Pages