•  Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээнд ННЗБ-ын удирдлагууд хамрагдлаа
    4
    IV

    Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээнд ННЗБ-ын удирдлагууд хамрагдлаа

     

     

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, Удирдлагын академи, JCI Монгол байгууллага хамтран “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээг 2022 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Нийслэл “RISE-Аcademy” сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд хамрагдсан ба сургалтыг багийн ажиллагаанд тулгуурласан олон улсын сургалтын шинэлэг арга зүйг ашиглан дизайн сэтгэлгээний арга, систем сэтгэлгээ, зан үйлийн нөлөө, анализ синтез аргачлалаар явуулсан нь онцлогтой, мөн үр дүнтэй байлаа. Удирдлагын академи, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөхүүд, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, JCI Монгол академийн багш нар сургалтыг удирдан явуулж, сургалтад хамрагдсан нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагын 100 гаруй удирдах албан тушаалтан батламж гардан авлаа.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх А.Мөнхболд нар оролцон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудын сонирхсон асуултад хариулт өглөө. Мөн арга хэмжээний хаалтын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн удирдан явуулсан хэлэлцүүлэгт оролцож “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа.

    tserenhand
  •  Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.
    20
    VIII

    Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.

                  Тус байгууллагын ажилтан, албан хаагчид 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдсэн Төвд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдлаа.

    gereltsetseg
  •  “UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО
    24
    XII

    “UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО

                 Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.4, 5.2.6, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг...

    nyamsuren

Захирлын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

ЭРХЭМ ТАНЫГ БАГАЧУУД ХҮНС ОНӨААТҮГ-ЫН ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

          Багачууд Хүнс Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын  2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/657 дугаар захирамжаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн төрийн өмчит цэцэрлэг, сургуулийн  хүүхдүүдийг эрүүл аюулгүй, чанар, стандартын шаардлага хангасан илчлэг, эрүүл хүнсээр хангах зорилготой байгуулагдсан Нийслэлийн харьяа байгууллага юм

          2006 оноос өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 35 цэцэрлэг, 5 сургууль, Чингэлтэй дүүргийн 38 цэцэрлэг, 7 сургууль  нийт 73 цэцэрлэг, 12 сургуулийн хүүхдүүдэд захиалгын дагуу эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж, 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай бэлтгэн нийлүүлэх гэрээ хийж, 20 төрлийн 110 гаруй нэрийн чанарын шаардлага хангасан шинжилгээнд хамрагдсан бараа бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж хамтран ажиллаж байна. 

         Манай байгууллага нь Монгол Улсын Хүнсний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хууль, Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй хүүхдийн норм, норматив тогтоосон тушаал, шийдвэр зэрэг хууль  тогтоомжуудыг мөрдөн ажиллаж, жил бүр Нийслэлийн Засаг даргатай  "Хариуцлагын гэрээ" байгуулан "Гүйцэтгэлийн төлөвлөгөө"-г батлуулж, нийт худалдан авалтын 50-аас дээш хувийг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс бүрдүүлэн хүүхдийн хүнсэнд хэрэглэх бодлого баримтлан ажиллаж байна.

            Бид байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн ил тод байдлыг хангах тухай төрийн бодлого шийдвэрийг мөрдлөг болгон ажиллаж, хийж хэрэгжүүлсэн ажил болоод худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл, судалгааг цахим хуудсандаа байршуулан эрхэм зочин танд нээлттэй хүргэж байх болно. 

        Сургуулийн өмнөх байгууллага болон Ерөнхий боловсролын сургуулийн  хүүхдийн өдөрт авах хэрэгцээт хоол хүнсийг аюулгүй найдвартай түргэн шуурхай хүргэж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх талаар та бүхэн санал хүсэлтээ манай цахим шуудангаар илгээж бидний ажлыг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. 

          

ХҮНДЭТГЭСЭН

            ЗАХИРАЛ                        Б.МӨНХНАСАН

Мэдээ мэдээлэл

  • Сургалтад хамрагдлаа

    Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатиороос Жайка буюу япон олон улсын хамтын ажиллагааны байгууллагын сургалт төгсөгчдийн холбоотой хамтран 12 дугаар сарын 01-ний өдөр  зохион байгуулж буй "Хүнсний аюулгүй байдлыг хангах нь" сургалтад эрүүл ахуйч Ц..Мөнхтуяа хамрагдлаа. Сургалтаар хүнсний эрүүл ахуйн шаардлага,  аюулгүйн үзүүлэлтүүд ур чадварын сорилт хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хими биологийн бохирдол ерөнхий шаардлагын талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүлсэн.  

    dashtseren
  • Сургалтад хамрагдлаа

    Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 12 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, биелэлт гаргах арга зүй сургалтад менежер, хуульч, хүний нөөц Г.Отгонцэцэг ХАБЭА, дотоод хяналтын ажилтан Д.Дашцэрэн нар хамрагдлаа. Сургалтаар  Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний 100 дугаар тушаал, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан гаргах, үнэлэх журмын талаар ойлголт мэдлэгээ дээшлүүлсэн. 

    dashtseren
  • Сургалт зохион байгууллаа.

    Сүхбаатар дүүргийн цэцэрлэг, сургуулийн няравуудад бараа бүтээгдэхүүнийг онлайнаар хэрхэн захиалах, мөрдөгдөж буй эрүүл ахуйн стандартын талаар ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт байгууллагын талаар танилцуулга, эрүүл ахуйн стандарт, түүнийг хэрэгжүүлж буй байдал, онлайн захиалга хэрхэн хийх талаар болон хуурай хүнсний-6,  махны-1 агуулахтай танилцуулж ажиллаа. Сургалтад 5 сургууль, 28 цэцэрлэг нийт 33 нярав хамрагдаж онлайн захиалгыг бүрэн хийж хэвшсэнээр ажлын цаг ашиглалт сайжирч бэлтгэн нийлүүлэх байгууллагаас ирсэн бараа бүтээгдэхүүнийг өөрийн агуулахдаа хэрхэн хадгалж, нийлүүлдэг болон цэцэрлэг, сургуулиуд хүлээн авсан бараагаа стандартын дагуу хэрхэн хадгалах талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүлсэн.

    dashtseren
  • Сургалт зохион байгууллаа.

    Чингэлтэй дүүргийн цэцэрлэг, сургуулийн нярвуудад бараа бүтээгдэхүүнийг онлайнаар хэрхэн захиалах, мөрдөгдөж буй эрүүл ахуйн стандартын талаар, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 16:00 цагт байгууллагын талаар танилцуулга, эрүүл ахуйн стандарт, түүнийг хэрэгжүүлж буй байдал, онлайн захиалга хэрхэн хийх талаар болон хуурай хүнсний 6,  махны 1 агуулахтай танилцуулж ажиллаа. Сургалтад 2 сургууль, 28 цэцэрлэг, нийт 30 нярав хамрагдаж онлайн захиалгыг бүрэн хийж хэвшсэнээр ажлын цаг ашиглалт сайжирч бэлтгэн нийлүүлэх байгууллагаас ирсэн бараа бүтээгдэхүүнийг өөрийн агуулахдаа хэрхэн хадгалж, нийлүүлдэг болон цэцэрлэг, сургуулиуд хүлээн авсан бараагаа стандартын дагуу хэрхэн хадгалах талаар ойлголт мэдлэгээ дээшлүүлсэн. 

    dashtseren

Pages