Дотоод Мэдээ

  • Тогооч нарын Ур чадварын уралдаант тэмцээн боллоо.

    Тогооч нарын Ур чадварын уралдаант тэмцээн боллоо.

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Чингэлтэй,Сүхбаатар дүүргүүдийн тогооч нарын "Ур чадварын уралдаан"-ыг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Уралдаанд нийт 36 тогооч оролцлоо. Үүнээс:

    1 дүгээр байранд Сүхбаатар дүүргийн 68 дугаар цэцэрлэгийн тогооч Н.Мөнхзул

    2 дугаар байранд Чингэлтэй дүүргийн 31 дүгээр цэцэрлэгийн тогооч Б.Болормаа

    3 дугаар байранд Сүхбаатар дүүргийн 130 дугаар цэцэрлэгийн тогооч Ш.Баярсайхан нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

  • Сургалтанд хамрагдлаа

    Сургалтанд хамрагдлаа

    Хэлний бодлогын Үндэсний  зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоолын хүрээнд байгууллагын ажилчдад "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичиг" сэдэвт сургалтыг Менежер Н.Отгонцэцэг, Архив бичиг хэргийн ажилтан П.Намжилмаа нар 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зохион явууллаа. Тус сургалтанд бүх ажилчид хамрагдлаа.

  • Ургацын баяр-2019

    Ургацын баяр-2019

    Тус байгууллага нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цэцэрлэгүүдийн эрхлэгч, эмч, эрүүл ахуйч нарыг оролцуулан "Ургацын баяр-2019" сэдэвт арга хэмжээг зохион байгуулж, нийт 80 гаруй хүн оролцлоо.

  • Сургалтанд хамрагдлаа

    Сургалтанд хамрагдлаа

    "Ажлын байран дах хоолзүй болон ундны усны зөв зохистой хэрэглээ" сэдэвт сургалтыг 2019 оны 09 дүгээр 10-ны өдөр ажлын байран дээр зохион байгуулж, сургалтыг доктор Ч.Чулуунсүх удирдан явууллаа. Сургалтанд бүх ажилчид хамрагдлаа.

  • Ногооны талбайд ажиллалаа.

    Ногооны талбайд ажиллалаа.

               2019 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд 05 дугаар сард Сонгино Хайрхан Дүүргийн 61-ийн гарамын Их Булгийн аманд 5 га талбайд тарьсан төмсөө 09 дүгээр сарын 07-ны өдөр хамт олноороо хураан авлаа.

  • Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдлээ.

    Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдлээ.

    Ариутгал халдваргүйжүүлэлтийн "Санхими" ХХК-тай хамтран 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгууллагын контор, хүнсний агуулахуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлээ.

  • Pages