-
Үзүүлэх сургалт зохион байгуулав.
Нийслэлийн Мэрэгжлийн Хяналтын Газрын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын Хэлтэсээс зоихон байгуулж буй " Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо" сарын аяны хүрээнд НМХГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын хэлтэс, Багачууд Хүнс ОНӨААТҮГ-ын хамтарсан "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүнсний хангамж хариуцсан ОНӨААТҮГ-уудад хийх үзүүлэх сургалт"-ыг тус байгууллагын ажилтнуудын дунд амжилттай зохион байгууллаа.
-
Үндэсний үйлдвэрлэгч компаний үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын ууган үйлдвэрүүдийн нэг "Атар-Өргөө" ХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцав
-
"Монгол чанар" цом, өргөмжлөлөөр шагнуулав.
Үндэсний Бизнес Хөгжлийн Нэгдэл ТББ-аас уламжлал болгон зохион байгуулагддаг "Монгол чанар" төслийн хүрээнд өөрийн байгууллагын үйл ажиллагаанд чанар стандартыг тогтмол анхаарч, Монгол улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн байгууллага хамт олныг "Монгол чанар" цом, өргөмжлөлөөр, байгууллагын захирал Б.Мөнхнасанг "Хүндэт менежер" тэмдэгээр тус тус шагнав.
-
Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх хэлэлцүүлэгт оролцов.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэсээс зохион байгуулсан "Монгол Улсын Үндсэн хууль"-д оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх хэлэлцүүлэгт байгууллага хамт олноороо оролцлоо.
Уг хэлэлцүүлэг Нийслэлийн нутгийн захиргааны 5 дугаар байрны хурлын танхимд боллоо.
-
Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганд оролцов.
2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар зохион байгуулж буй "МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН"-д захирал, ерөнхий нягтлан бодогч, эрүүл ахуйч оролцлоо.
-
Сургалт зохион байгууллаа.
Багачууд Хүнс ОНӨААТҮГ-аас Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн төрийн өмчит цэцэрлэгийн няравуудын дунд онлайнаар захиалга хэрхэн өгөх талаар сургалтыг зохион байгуулав. Тус сургалтыг захилгын программ хийсэн "Хэрүга солюшн" ХХК-ийн захирал С.Даваахүү дэлгэрэнгүй практик сургалтаар зааж танилцууллаа.