-
Чуулганд оролцов.
Улаанбаатар хотын захирагчийн алба Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран 2018 оны 03 дугаар сарын 23-ний өдөр Туушин ХХК -ний Соёмбо танхимд "Худалдааны хуулийн хүлээлт ба салбарын өнөөгийн байдал-2018" Нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнес чуулган боллоо. Чуулганд тус байгууллагын эрүүл ахуйч Л.Түмэнжаргал оролцов.
-
Smartcity.mn сургалтанд хамрагдалаа
2018 оны 03 дугаар сарын 23 нд НЗДТГазраас Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг нэгдсэн систем /Smartcity.mn/ -ээр хүлээн авч, шуурхай шийдвэрлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, хуулийн хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд ханган ажиллах, нийслэлээс гаргах бодлого шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, шуурхай ил тод байдлыг бүрдүүлж ажлыг эрчимжүүлэх, албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан сургалтад менежер Н.Отгонцэцэг, архив, бичиг хэргийн ажилтан Б.Базар тус тус хамрагдлаа.
-
Сургалтанд хамрагдав
2018 оны 03 дугаар сарын 21 -ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад харилцааны хэлтэс, Гадаад харилцааны яамтай хамтран нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд болон гадаад харилцааны асуудал хариуцсан албан хаагчдад зориулан Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь" сэдэвт сургалтанд хамрагдав. Сургалт нь Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд болж, сургалтыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нээж, Монгол Улсын гадаад бодлого, цаашдын харилцааны талаар товч мэдээллийг хийлээ.
-
Тендерийн урилга
Огноо: 2018.03.26
Тендер шалгаруулалтын нэр: Хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Тендер шалгаруулалтын дугаар БХ-17/003 БХ
Багачууд Хүнс...
-
2017 онд хамтран ажилласан гэрээгээ дүгнэлээ
" Багачууд хүнс " ОНӨААТҮГ , Чингэлтэй , Сүхбаатар дүүргийн СӨБ-ын байгууллагууд 2017 онд хамтран ажилласан гэрээгээ дүгнэлээ. Гэрээнд тусгасан үүрэг чиглэл тус бүрээр үнэлгээ хийж 2 дүүргийн 18 цэцэрлэг тус байгууллагын Өргөмжлөл, сургалтын техник хэрэгсэлээр шагнагдав. Ажил үйлсэд нь амжилт хүсье
-
Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ
Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг тус тус үндэслэн баталсан " Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах" А/145 тоот журмын дагуу манай байгууллага жилд 2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагддаг. Өнөөдөр 2018 оны 2 дугаар сарын 27 өдөр байгууллагын нийт ажилчин албан хаагчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдлаа.