-
Үнийн санал авах урилга
…………………….......ХХК-Д
Үнийн санал авах урилга хүргэх тухай
Багачууд Хүнс ОНӨААТҮГазар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос БХ-18/ 002 МХ дугаартай “Суудлын авто машин худалдан авах ” тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналыг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 24-р гудамж 00 тоот гэсэн хаягаар ирүүлнэ.
Тендерт оролцогч нь холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна.
Тендерийн бичиг баримтыг /хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 50000 /тавин мянга/ төгрөгөөр худалдан авна. Улаанбаатар банк, дансны дугаар: 2600013333, Багачууд Хүнс ОНӨААТҮГ
Үнийн саналын нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 30 минутанд өөрийн байгууллагын хурлын зааланд нээнэ.
Захиалагчийн хаяг: ЧДүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 24-р гудамж 00 тоот
-
Үнийн санал авах урилга
Үнийн санал авах урилга хүргэх тухай
Багачууд Хүнс ОНӨААТҮГазар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос БХ-18/ 001 дугаартай “Байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийн засварын” ажлын тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцогч нь холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, эрх бүхий хуулийн этгээд байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө тендерт оролцох хураамж болох 50000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Үнийн саналыг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба үнийн саналын нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 10 минутанд өөрийн байгууллагын хурлын зааланд нээнэ. Захиалагчийн хаяг: ЧДүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 24-р гудамж 00 тоот
-
5 төрөлт тэмцээнд амжилттай оролцов.
Асгат ОНӨААТҮГазраас зохион байгуулсан спортын 5 төрөлт тэмцээнд амжилттай оролцож багийн дүнгээр 2-р байр хос мөнгөн медаль авлаа. Ажлынхаа хамт олонд баяр хүргэе
-
"Төсвийн шууд захирагчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь" зөвлөгөөнд оролцов
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл дэх Төрийн аудитын газар зохион байгуулсан зөвлөгөөн нь Туушин зочид буудлын 5 давхарт Соёмбо танхимд 2018 оны дугаар сарын 11 -ны өдөр болов. Уг зөвлөгөөнд Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайлангийн аудитын талаар баримталж буй бодлого сэдвээр Монгол улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Төсвийн захирагчын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь сэдвээр Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор, эдийн засгийн ухааны доктор /PhD/ С.Энхбаатар, Нягтлан бодох бүртгэл, хөрөнгийн дахин үнэлгээ, хараат бус аудитын бодлого, чиглэл сэдвээр Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн орчин, төсвийн зарцуулалт сэдвээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба, Төрийн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар төрөөс баримталж буй бодлого чиглэл сэдвээр Сангийн яамны Төрийн сангийн газрын төлбөр тооцооны хэлтсийн дарга Г.Мөнхтуул, Орон нутгийн өмч, хөрөнгийг санхүүгийн тайланд тусгахад анхаарах асуудлууд сэдвээр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Нийслэлийн төсвийн төлөвлөлт, зарцуулалт, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн нэгдсэн тайлан гаргах явцад гарч буй хүндрэлтэй асуудлуудыг хууль журамд нийцүүлэх нь сэдвээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нар оролцож хаалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр үг хэлж хаав.
-
"ТАЛХ ЧИХЭР" ХК ISO 22000 MОНГОЛОО ТЭВЭРЬЕ
2018 оны 05-р сарын 09-ны өдөр “ТАЛХ ЧИХЭР” ХК ISO 22000 MОНГОЛОО ТЭВЭРЬЕ! үйл ажиллагаанд "Багачууд хүнс" ОНӨААТҮГ -ын менежер Н.Отгонцэцэг ,Ерөнхий нягтлан бодогч Я.Гүндэгмаа, эрүүл ахуйч Л.Түмэнжаргал, М.Цогзолмаа нар оролцлоо. Талх чихэр хувьцаат компани хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000 стандартыг талх гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт анх удаа амжилттай нэвтрүүлжээ. "ISO 22 000" стандарт нь хүнсний үйлдвэрийн сүлжээнд /хэлхээ/ оролцож буй түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах гээд эцсийн дамжлага хүртэлх бүх үйл ажиллагааг зохицуулдагаараа онцлогтой юм
-
"Цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах нь" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах нь" сэдэвт сургалтыг цэцэрлэгийн эрхлэгч, дотоод хяналтын ажилтан, эмч, тогооч нарын...