-
Сургалт зохион байгууллаа.
Чингэлтэй дүүргийн төрийн өмчит цэцэрлэгүүдийн няравуудын дунд "Онлайн захиалга" хэрхэн өгөх талаар практик сургалт зохион байгуулав.
Сургалтыг захиалгын программ захиалан хийлгэсэн "Хэрүга солюшн" ХХК-ийн захирал С.Даваахүү зохион байгууллаа.
-
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Багачууд хүнс ОНӨААТҮГ нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос БХ-17/ 03ГА дугаартай “ 4 машины гарааж барих” ажлын тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна....
-
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Мод тарих үндэсний өдөр зарлах тухай" 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг 10 дугаар сарын 14-ны өдөр тэмдэглэх болсонтой холбогдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамт олноороо мод тарилаа.
-
Захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан их цэвэрлэгээнд амжилттай оролцлоо.
Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулагдаж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудыг хамарсан их цэвэрлэгээ өнөөдөр болж байна.
Их цэвэрлэгээний ажлын хүрээнд "И март" их дэлгүүрээс Бөхийн өргөө хүртэлх замын зорчих хэсгийн 2 талын явган хүний зам, талбайн ногоон байгууламжийн навч, хог хаягдлыг цэвэрлэх, зам дагуу байрлалтай Аж ахуй нэгж байгууллагуудад шаардлага тавьж цэвэрлэгээнд оролцуулах, гэрэлтүүлгийн шон, хашаа, хайс дээрх зарлал наалтыг хуулж цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
-
Өдөрлөгт оролцов.
Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгээс жил бүр зохион байгуулдаг "Баян намар-2017" хоолны үзэсгэлэн, амталгаат өдөрлөгт оролцов.
-
Үзүүлэх сургалт зохион байгуулав.
Нийслэлийн Мэрэгжлийн Хяналтын Газрын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын Хэлтэсээс зоихон байгуулж буй " Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо" сарын аяны хүрээнд НМХГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын хэлтэс, Багачууд Хүнс ОНӨААТҮГ-ын хамтарсан "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүнсний хангамж хариуцсан ОНӨААТҮГ-уудад хийх үзүүлэх сургалт"-ыг тус байгууллагын ажилтнуудын дунд амжилттай зохион байгууллаа.