Дотоод Мэдээ

  • Хэлэлцүүлэгт оролцов.

    Хэлэлцүүлэгт оролцов.

           2018 оны 04 дүгээр сарын 25-нд Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн урлагийн зааланд зохион байгуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжийн дагуу сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулах, стандарт шаардлагад нийцсэн сургуулийн өдрийн хоолоор үйлчилэхэд цаашид авах арга хэмжээний зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлэх зорилгоор "Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем" сэдэвт хэлэлцүүлэгт оролцов.

  • Хэлэлцүүлэгт хөтөлбөр

    Хэлэлцүүлэгт хөтөлбөр

     "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт" хэлэлцүүлэгт эрүүл ахуйч Л.Түмэнжаргал оролцов.  Хэлэлцүүлэгт Монголын Махны Холбооны менежер И.Баттогтох ,ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон, SECiM төслийн үндэсний зохицуулагч Г.Ганхөлөг, SECIM2 төслийн Махны нэмүү өртөгийн зөвлөх С.Энхбаяр нар оролцож мал төхөөрөх, мах ангилж савлах, мах боловсруулах үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжид тавигдах шаардлагын талаар хэлэлцэв.

     

  • Ажлын байран дахь сургалт зохион байгууллаа.

    Ажлын байран дахь сургалт зохион байгууллаа.

    2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн харьцааны талаар нийт ажилчдын дунд ажлын байран дахь сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Эрхэмбаяр удирдан явуулж, тодорхой мэдээллийг өглөө.  

     

  • Хаврын их цэвэрлэгээний-90 минут

    Хаврын их цэвэрлэгээний-90 минут

    Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан “Их цэвэрлэгээний-90 минут” арга хэмжээний хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгууллагын нийт ажилчид Хан-Уул дүүргийн дунд голын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж ачуулав.

  • Хаврын их цэвэрлэгээний-90 минут

    Хаврын их цэвэрлэгээний-90 минут

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтсээс зохион байгуулсан “Хаврын их цэвэрлэгээний-90 минут” арга хэмжээний хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгууллагынхаа ойр орчмын талбайн их цэвэрлэгээг хийлээ.

               Их цэвэрлэгээнд байгууллагын нийт 16 ажилтан хамрагдсан. Байгууллагын гадна, дотно 50м2 талбайн их цэвэрлэгээг хийж,  байгууллагын хана, цонх, хаяг, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж,  чийгтэй цэвэрлэгээг хийсэн. Гарсан хог хаягдлыг ачууллаа.  

  • Чуулганд оролцов.

    Чуулганд оролцов.

          Улаанбаатар хотын захирагчийн алба Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран 2018 оны 03 дугаар сарын 23-ний өдөр Туушин ХХК -ний Соёмбо танхимд  "Худалдааны хуулийн хүлээлт ба салбарын өнөөгийн байдал-2018" Нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнес чуулган боллоо. Чуулганд тус байгууллагын эрүүл ахуйч Л.Түмэнжаргал оролцов.

  • Pages