Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.
Тус байгууллагын ажилчид , албан хаагчид 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдсэн Төвд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдлаа.
Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Багачууд Хүнс Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүл аюулгүй, чанар, стандартын шаардлага хангасан илчлэг эрүүл хүнсээр хангах зорилготой байгуулагдсан.
Өнөөдрийн байдлаар 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулан Сүхбаатар дүүргийн 32 цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 30 цэцэрлэг, нийт 62 цэцэрлэгийн 12000 орчим хүүхдийг эрүүл хүнсээр ханган ажиллаж байна.
Манай байгууллага нь Хүнсний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хууль тогтоомжуудыг мөрдөн ажиллаж, нийт худалдан авалтын 75-аас дээш хувийг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс бүрдүүлэн хүүхдийн хүнсэнд хэрэглэх бодлого барин ажиллаж байна.
Манай байгууллага нь нийт 18 ажилтантай бөгөөд хүний нөөцийн зөв оновчтой бодлогыг баримтлан ажиллаж, ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.
Цаашид Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүл хоол хүнсээр тасралтгүй ханган, бэлтгэн нийлүүлэгч, захиалагч байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, төрийн бодлогыг дэмжиж ажиллана.
Хүндэтгэсэн
Захирал Б.Мөнхнасан
Багачууд Хүнс ОНӨААТҮГазраас Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн төрийн өмчит цэцэрлэгүүдийн хооронд зохион байгуулагддаг "Гар бөмбөг"-ийн тэмцээнийг 2018 оны 10 дугаар сарын 27,...
"Мод тарих үндэсний өдөр"-ийг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгууллагаараа мод тарилаа. Мөн өмнө тарьсан моднууддаа усалгаа, арчилгаа хийн хог хаягдлыг цэвэрлэлээ.
Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд - 2018” үзэсгэлэн худалдаа 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 24-ний өдрүүдэд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан доор Мишээл экспо төвд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож байгаа юм. Өдөрлөгийн үеэр талх, гурилан бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн талаарх танилцуулга “Баяжуулсан хүнсний тухай хууль”-ийн сурталчилгаа, хэлэлцүүлэг, "жимс, жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд “хүнсний ногоо, жимс бидний амьдралд” сэдэвчилсэн урлагийн арга хэмжээ, "хүнсний ногоо" хөтөлбөрийн хүрээнд шинэ сортын ногоогоор хийх хоолны үзүүлбэр, амталгаат худалдаа болох юм.
2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр "Хүүхдэд зориулав" өдөрлөгт Нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгүүдэд хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг Багачууд Хүнс, Асгат, Өсвөр үе хүнс, Хүнс хангамж төв ОНӨААТҮГ-ууд үйл ажиллагаагаа сурталчлан, үзэсгэлэнд оролцогч хүүхэд багачуудын дунд сугалаа сугалуулан гарын бэлэг гардууллаа.
Жил бүр Багачууд хүнс ОНӨААТҮГазраас зохион байгуулагддаг Чингэлтэй,Сүхбаатар дүүргийн цэцэрлэгүүдийн тогооч нарын "Ур чадварын уралдаан"-ыг 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран амжилттай зохион байгууллаа. Тус уралдаанд нийт 52 цэцэрлэгийн 55 тогооч оролцож ур чадвараараа өрсөлдлөө. Уралдаанд амжилттай оролцож СБД-ийн 135 дугаар цэцэрлэгийн тогооч Б.Мэнд-Амар нэгдүгээр байрт, СБД-ийн 143 дугаар цэцэрлэгийн тогооч М.Солонго хоёрдугаар байр, ЧД-ийн 103 дугаар цэцэрлэгийн тогооч Ш.Оюунтунгалаг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.