•  Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээнд ННЗБ-ын удирдлагууд хамрагдлаа
    4
    IV

    Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээнд ННЗБ-ын удирдлагууд хамрагдлаа

     

     

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, Удирдлагын академи, JCI Монгол байгууллага хамтран “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээг 2022 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Нийслэл “RISE-Аcademy” сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд хамрагдсан ба сургалтыг багийн ажиллагаанд тулгуурласан олон улсын сургалтын шинэлэг арга зүйг ашиглан дизайн сэтгэлгээний арга, систем сэтгэлгээ, зан үйлийн нөлөө, анализ синтез аргачлалаар явуулсан нь онцлогтой, мөн үр дүнтэй байлаа. Удирдлагын академи, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөхүүд, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, JCI Монгол академийн багш нар сургалтыг удирдан явуулж, сургалтад хамрагдсан нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагын 100 гаруй удирдах албан тушаалтан батламж гардан авлаа.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх А.Мөнхболд нар оролцон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудын сонирхсон асуултад хариулт өглөө. Мөн арга хэмжээний хаалтын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн удирдан явуулсан хэлэлцүүлэгт оролцож “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа.

    tserenhand
  •  Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.
    20
    VIII

    Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.

                  Тус байгууллагын ажилтан, албан хаагчид 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдсэн Төвд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдлаа.

    gereltsetseg
  •  “UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО
    24
    XII

    “UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО

                 Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.4, 5.2.6, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг...

    nyamsuren

Захирлын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

ЭРХЭМ ТАНЫГ БАГАЧУУД ХҮНС ОНӨААТҮГ-ЫН ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

          Багачууд Хүнс Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүл аюулгүй, чанар, стандартын шаардлага хангасан илчлэг, эрүүл хүнсээр хангах зорилготой байгуулагдсан Нийслэлийн харьяа байгууллага юм

          2006 оноос өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 33 цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 32 цэцэрлэг, нийт 65 цэцэрлэгийн 13000 гаруй хүүхдийг эрүүл хүнсээр тасралтгүй хангаж ирсэн.

          Манай байгууллага нь Хүнсний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хууль тогтоомжуудыг мөрдөн ажиллаж, жил бүр Нийслэлийн Засаг даргатай  "Контракт гэрээ" байгуулан "Гүйцэтгэлийн төлөвлөгөө"-г батлуулж, нийт худалдан авалтын 75-аас дээш хувийг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс бүрдүүлэн хүүхдийн хүнсэнд хэрэглэх бодлого баримтлан ажиллаж байна.

            Та бүхэн манай цахим хуудаснаас байгууллагын үйлчилгээний талаарх цаг үеийн мэдээ, мэдээллийг авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болохыг тэмдэглэж байна.

          Байгууллагын хүний нөөцийн зөв оновчтой бодлогыг баримтлан ажиллаж, ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, ажилтан, албан хаагчийн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг.

          Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн  хүүхдүүдийн өдөр тутмын хоол хүнсийг аюулгүй, найдвартай түргэн шуурхай хүргэж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд  хамтран ажиллаж бидний ажлыг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.

ХҮНДЭТГЭСЭН

            ЗАХИРАЛ                        Б.МӨНХНАСАН

Мэдээ мэдээлэл

  • Хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн талаар санал солилцов.

              2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын захирал Б.Мөнхнасан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, мэргэжилтэн Б.Түмэнбаяр, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Түвшинжаргал болон дүүргийн сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нарын төлөөлөл оролцсон “Хүүхдийн хоолны орц норм, илчлэг чанар, хүртээмж, нийлүүлэгдэж буй бараа бүтээгдэхүүний үнэ”-ийн асуудлаар уулзалт ярилцлага зохион байгууллаа.

                 Уулзалт ярилцлагаар ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сурч хүмүүжиж байгаа хүүхэд багачуудад шим тэжээлтэй, илчлэг ихтэй хоол хүнсийг бага зардлаар нийлүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

            Уулзалт ярилцлагаас хүүхдийн хоолны орц нормыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллагын менежментийг сайжруулах, цэцэрлэгийн багш ажилчдын хоолны асуудал, зах зээлийн үнэтэй уялдаж хүүхдийн хоол хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлаар ажлын хэсэг зохион  байгуулж дүүргийн хэмжээнд бодлого боловсруулж тодорхой харъяалах яаманд хүргүүлж ажиллахаар боллоо.

    Namjilmaa
  • Ерөнхий боловсролын сургуулиудад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлнэ.

              Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/657 дугаар захирамж гарсны дагуу 2021-2022 оны хичээлийн жилд Сүхбаатар дүүргийн 5, Чингэлтэй дүүргийн 5, нийт 120ерөнхий боловсролын сургуулиудыг сурагчдын "Үдийн хоол"-ны хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг манай байгууллага ханган нийлүүлэхээр болсон.

            Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн шаардлагад нийцсэн шинжилгээ, баталгаажилттай, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр ЕБС-иудыг ханган нийлүүлж ажиллахаар бэлтгэл ажил хийгдэж байна.

    Namjilmaa
  • Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.

    2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдсэн Төвтэй хамтран  байгууллагын ажилтан, албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа.

    Namjilmaa
  • Ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэлээ.

          2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгууллагын офиссын өрөө болон агуулахуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг Сан хими ХХК-аар хийж гүйцэтгүүлэв.

    Namjilmaa

Pages