• "Алтан намар-2018" өдөрлөг зохион байгуулав.
    17
    IX

    "Алтан намар-2018" өдөрлөг зохион байгуулав.

    2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр "Алтан намар-2018" өдөрлөгийг төмс хүнсний ногоо нийлүүлдэг  "Их булгийн тохой" ХХК-тай хамтран Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  цэцэрлэгүүдийн эрхлэгч, эрүүл ахуйч эмч, нярав, тогооч нарын  бүрэлдэхүүнтэй  амжилттай зохион байгууллаа.

    Тус өдөрлөгт 200 орчим хүмүүс хамрагдаж  "Их булгийн тохой"ХХК-ийн үйл ажиллагаа, монгол орны эрүүл хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, нарийн ногооны тариалалт, хадгалалт, хамгаалалттай газар дээр нь үзэж танилцлаа.

    Их булгийн тохой ХХК нь 2007 онд байгуулагдсан цагаас хойш Сонгинохайрхан дүүргийн Их булгийн ам, Хэнтий аймагт нийтдээ 200 га талбайд төмс , хүнсний ногоо, нарийн ногоог тариалан 2000 тн хүнсний ногоо хадгалах стандартад нийцсэн хөргүүртэй зоорьтой, 2960 м2 талбай бүхий 12 хүлэмжтэй,  усалгааны иж бүрэн систем суурилуулсан салбартаа тэргүүлэгчийн нэг юм.

     

    Namjilmaa
  • "Монгол чанар" цом, өргөмжлөлөөр шагнуулав.
    20
    IX

    "Монгол чанар" цом, өргөмжлөлөөр шагнуулав.

    Үндэсний Бизнес Хөгжлийн Нэгдэл ТББ-аас уламжлал болгон зохион байгуулагддаг "Монгол чанар" төслийн хүрээнд өөрийн байгууллагын үйл ажиллагаанд чанар стандартыг тогтмол анхаарч, Монгол улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн байгууллага хамт олныг "Монгол чанар" цом, өргөмжлөлөөр, байгууллагын захирал Б.Мөнхнасанг  "Хүндэт менежер" тэмдэгээр тус тус шагнав.

    Namjilmaa
  • "Мөнгөн Улаанбаатар" цасны баяр
    26
    II

    "Мөнгөн Улаанбаатар" цасны баяр

    Нийслэлийн нийтийн Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулсан “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын цасны баярын арга хэмжээ 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Хандгайт”-ын Янзага зусланд зохион байгуулагдлаа. Цасны баярт манай хамт олон байгууллагаараа  амжилттай оролцлоо. 

    bazar

Захирлын мэндчилгээ

Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

            Багачууд Хүнс Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүл аюулгүй, чанар, стандартын шаардлага хангасан илчлэг эрүүл хүнсээр хангах зорилготой байгуулагдсан.

Өнөөдрийн байдлаар 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулан Сүхбаатар дүүргийн 32 цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 30 цэцэрлэг, нийт 62 цэцэрлэгийн 12000 орчим хүүхдийг эрүүл хүнсээр ханган ажиллаж байна.

Манай байгууллага нь Хүнсний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хууль тогтоомжуудыг мөрдөн ажиллаж, нийт худалдан авалтын 75-аас дээш хувийг үндэсний үйлдвэрлэлийн  бүтээгдэхүүнээс бүрдүүлэн хүүхдийн хүнсэнд хэрэглэх бодлого барин ажиллаж байна.

Манай байгууллага нь нийт 18 ажилтантай бөгөөд хүний нөөцийн зөв оновчтой бодлогыг баримтлан ажиллаж, ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.

Цаашид Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн  хүүхдүүдийг эрүүл хоол хүнсээр тасралтгүй ханган, бэлтгэн нийлүүлэгч, захиалагч байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, төрийн бодлогыг дэмжиж ажиллана.

Хүндэтгэсэн

Захирал                        Б.Мөнхнасан

Мэдээ мэдээлэл

  • Хаврын их цэвэрлэгээний-90 минут

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтсээс зохион байгуулсан “Хаврын их цэвэрлэгээний-90 минут” арга хэмжээний хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгууллагынхаа ойр орчмын талбайн их цэвэрлэгээг хийлээ.

               Их цэвэрлэгээнд байгууллагын нийт 16 ажилтан хамрагдсан. Байгууллагын гадна, дотно 50м2 талбайн их цэвэрлэгээг хийж,  байгууллагын хана, цонх, хаяг, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж,  чийгтэй цэвэрлэгээг хийсэн. Гарсан хог хаягдлыг ачууллаа.  

    bazar
  • Чуулганд оролцов.

          Улаанбаатар хотын захирагчийн алба Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран 2018 оны 03 дугаар сарын 23-ний өдөр Туушин ХХК -ний Соёмбо танхимд  "Худалдааны хуулийн хүлээлт ба салбарын өнөөгийн байдал-2018" Нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнес чуулган боллоо. Чуулганд тус байгууллагын эрүүл ахуйч Л.Түмэнжаргал оролцов.

    bazar
  • Smartcity.mn сургалтанд хамрагдалаа

              2018 оны 03 дугаар сарын 23 нд  НЗДТГазраас Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг нэгдсэн систем /Smartcity.mn/ -ээр хүлээн авч, шуурхай шийдвэрлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, хуулийн хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд ханган ажиллах, нийслэлээс гаргах бодлого шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, шуурхай ил тод байдлыг бүрдүүлж ажлыг эрчимжүүлэх, албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан сургалтад менежер Н.Отгонцэцэг, архив, бичиг хэргийн ажилтан Б.Базар тус тус хамрагдлаа. 

    bazar
  • Сургалтанд хамрагдав

      2018 оны 03 дугаар сарын 21 -ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад харилцааны хэлтэс, Гадаад харилцааны яамтай хамтран нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд болон гадаад харилцааны асуудал хариуцсан албан хаагчдад зориулан Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь" сэдэвт сургалтанд хамрагдав. Сургалт нь Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд болж, сургалтыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нээж, Монгол Улсын гадаад бодлого, цаашдын харилцааны талаар товч мэдээллийг хийлээ. 

    bazar

Pages