•  Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.
    20
    VIII

    Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.

                  Тус байгууллагын ажилтан, албан хаагчид 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдсэн Төвд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдлаа.

    gereltsetseg
  •  “UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО
    24
    XII

    “UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО

                 Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.4, 5.2.6, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг...

    nyamsuren
  • "Алтан намар-2018" өдөрлөг зохион байгуулав.
    17
    IX

    "Алтан намар-2018" өдөрлөг зохион байгуулав.

    2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр "Алтан намар-2018" өдөрлөгийг төмс хүнсний ногоо нийлүүлдэг  "Их булгийн тохой" ХХК-тай хамтран Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  цэцэрлэгүүдийн эрхлэгч, эрүүл ахуйч эмч, нярав, тогооч нарын  бүрэлдэхүүнтэй  амжилттай зохион байгууллаа.

    Тус өдөрлөгт 200 орчим хүмүүс хамрагдаж  "Их булгийн тохой"ХХК-ийн үйл ажиллагаа, монгол орны эрүүл хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, нарийн ногооны тариалалт, хадгалалт, хамгаалалттай газар дээр нь үзэж танилцлаа.

    Их булгийн тохой ХХК нь 2007 онд байгуулагдсан цагаас хойш Сонгинохайрхан дүүргийн Их булгийн ам, Хэнтий аймагт нийтдээ 200 га талбайд төмс , хүнсний ногоо, нарийн ногоог тариалан 2000 тн хүнсний ногоо хадгалах стандартад нийцсэн хөргүүртэй зоорьтой, 2960 м2 талбай бүхий 12 хүлэмжтэй,  усалгааны иж бүрэн систем суурилуулсан салбартаа тэргүүлэгчийн нэг юм.

     

    Namjilmaa

Захирлын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

ЭРХЭМ ТАНЫГ БАГАЧУУД ХҮНС ОНӨААТҮГ-ЫН ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

          Багачууд Хүнс Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүл аюулгүй, чанар, стандартын шаардлага хангасан илчлэг, эрүүл хүнсээр хангах зорилготой байгуулагдсан Нийслэлийн харьяа байгууллага юм

          2006 оноос өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 33 цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 32 цэцэрлэг, нийт 65 цэцэрлэгийн 13000 гаруй хүүхдийг эрүүл хүнсээр тасралтгүй хангаж ирсэн.

          Манай байгууллага нь Хүнсний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хууль тогтоомжуудыг мөрдөн ажиллаж, жил бүр Нийслэлийн Засаг даргатай "Үр дүнгийн гэрээ", Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газартай "Контракт гэрээ" байгуулан ажиллаж, нийт худалдан авалтын 75-аас дээш хувийг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс бүрдүүлэн хүүхдийн хүнсэнд хэрэглэх бодлого баримтлан ажиллаж байна.

            Та бүхэн манай цахим хуудаснаас байгууллагын үйлчилгээний талаарх цаг үеийн мэдээ, мэдээллийг авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болохыг тэмдэглэж байна.

          Байгууллагын хүний нөөцийн зөв оновчтой бодлогыг баримтлан ажиллаж, ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, ажилтан, албан хаагчийн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг.

          Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн  хүүхдүүдийн өдөр тутмын хоол хүнсийг аюулгүй, найдвартай түргэн шуурхай хүргэж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд  хамтран ажиллаж бидний ажлыг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.

ХҮНДЭТГЭСЭН

            ЗАХИРАЛ                        Б.МӨНХНАСАН

Мэдээ мэдээлэл

  • Байгууллагын гадна болон дотоод их цэвэрлэгээг зохион байгуулав.

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Уриалга гаргах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” А/168 дугаар захирамж, 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/191 дүгээр захирамжийн дагуу шинэ Коронавирусийн халдвар болон Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг бусад халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс “Багачууд Хүнс” ОНӨААТҮГ-ын албан хаагчид байгууллагын гадна болон доторх цэвэрлэгээг тогтмол хийн ажиллаж байна.
    2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгууллагын ойр орчмын 50м2 талбайн хог хаягдал, явган хүний зам талбайн цасыг хусаж арилган цэвэрлэв.

     Мөн конторын өрөөнүүдэд их цэвэрлэгээ хийж, ажлын ширээ, тавиур, шүүгээ, сандал зэргийг хлораминтай усаар арчиж мөн ажилчдын гар тогтмол хүрэлцдэг компьютерын гар, хулгана, дэлгэц, гар утас, цаг бүртгэлийн төхөөрөмж, хаалганы бариул зэргийг денатуратын 70%-ийн спирт болон 0.06%-ийн жавелинтай уусмалаар ариутгаж ажилчдын ажиллах орчин, ариун цэвэр эрүүл ахуйг сахин хамгаалж байна.

    Namjilmaa
  • Корона вирусын халдвараас сэргийлэх зөвлөмж

    nyamsuren
  • Нийслэл, дүүргийн удирдах албан тушаалтнуудад "Жендэр ба хүний эрх" сургалт зохион байгууллагдлаа.

            Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагдан гарсан. Энэ хуулийн хэрэгжилтийг...

    nyamsuren
  • Ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.

    Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын контор, агуулахад ариутгал халдваргүйжүүлэлтийг Сан Хими ХХК-аар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хийлгэлээ.

    Namjilmaa

Pages